Хүүхдийг Ивээх Санд тавтай морил

Манай байгууллагын эрхэм зорилго нь бодит дэвшил гаргах замаар хүүхдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах явдал бөгөөөд бид хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгохын төлөө ажилладаг. Хүүхдийг Ивээх Сангийн ажилтан бүр хүүхэд хамгааллын ёс зүйг баримтлан ажилладгаараа их бахархдаг юм.

Сонгон шалгаруулалтын үе шатууд:

Бид шударга, ил тод байх зарчмыг баримтлан хүний нөөцийн сонгон шалгаруулалтаа явуулдаг.

  • Ажил горилогчдын материалыг хүлээн авна.
  • Материал хүлээн авах хугацаа дууссаны дараа өргөдлийн шалгаруулалт хийнэ.
  • Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбогдон бичгийн шалгалт авна.
  • Бичгийн шалгалтад тэнцсэн ажил горилогчтой холбогдож анхан шатны ярилцлага хийнэ.
  • Шаардлагатай гэж үзвэл ахисан шатны ярилцлагыг удирдлагын баг болон Суурин төлөөлөгчийн зүгээс хийнэ.
  • Сонгон шалгаруулалтын шийдвэрийг удирдлагад танилцуулж, эцсийн шийдвэр гаргуулна.
  • Ажилд авах шийдвэр гарсны дараа амжилттай ажил горилогчид мэдээлж, ажиллаж эхлэх өдрийг товлоно.
  • Шаардлагатай тохиолдолд шинэ ажилтнаас өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолт зэрэг нэмэлт материал хүлээж авна.
  • Сонгогдсон горилогч шинэ ажилдаа орно.

Хүүхэд хамгааллын бодлого

Хүүхдийг Ивээх Сан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамтыг үл тэвчих ба харилцагч бүх байгууллага, хувь хүмүүс хүүхэд хамгааллын энэхүү бодлого журмын хүрээнд хамтран ажиллана.