Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт (ESEL)

Энэхүү сургалт нь хөдөө орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуусын бүтээлч, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Сургалтыг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн сонгогдсон 25 сумын Ерөнхий боловсролын сургууль, Насанд туршийн боловсролын төвд, 14-25 насны хүүхэд залуучуудын дунд туршилтын журмаар зохион байгуулж байна.

Сургалт нь:

  1. Экспансив сургалтын онолд тулгуурласан,
  2. Төсөлд суурилсан чиглүүлэн хөтлөх арга зүйг ашигласан,
  3. Практик дадлага ажлуудаар баялаг,
  4. Орон нутгийн өсвөр үеийнхний хэрэгцээнд нийцүүлсэн онцлогтой.

Сургалтын хэрэглэгдэхүүнүүд болох сургалтын хөтөлбөр, багшийн гарын авлага болон суралцагчийн гарын авлагыг доорх холбоосоор татаж авч үзнэ үү.

ESEL Сургалтын хөтөлбөр
Багш/Зөвлөхийн гарын авлага
ESEL Суралцагчийн гарын авлага
Тэтгэлэг зохион байгуулагч нарт
Тэтгэлэг горилогч хүүхэд залууст
Менторуудад
Видео хичээлүүд
Сургалтад ашиглах видео хичээлүүдийг дараах цонхноос үзээрэй. Видео хичээлийн багцад нийт 19 видео байгаа ба цонхны баруун дээд буланд дарснаар жагсаалт гарч ирнэ.