Зөвлөх үйлчилгээний зар


Зөвлөх үйлчилгээний зорилго


Монгол улс дахь ерөнхий боловсролын сургуулиудын барилга байгууламжид (дотуур байр, сургуулийн цайны газар, биеийн тамирын заал, гадаа талбай гм)  бизнес худалдаа болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах, үүнийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвараар хэрэгжүүлэх боломж, хууль эрхзүйн орчин нөхцөлийг судлан, туршилт хөтөлбөрт шаардлагатай багц зөвлөмжүүдийг өгөх.

Зөвлөх үйлчилгээний хугацаа - Ажлын 30 хоног
Төлбөрийн нөхцөл - 40%
Ажлын даалгавар - Судалгааны ажлын хүрээ, төлөвлөгөө - Зөвлөх үйлчилгээний хүрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг зөвшилцөх, зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурах
Дуусгах огноо 2018 оны 8-р сарын 17

Судалгааны тайлангийн эхний шатанд доорх зүйлс багтсан байна:

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчин болон бусад холбогдох хууль журмууд (Боловсролын тухай хууль гэх мэт)
Боловсролын байгууллагууд болон төрийн бус байгууллагын оролцоотой төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвараар үйл ажиллагаа явуулж буй жишээнүүд
Дуусгах огноо 2018 оны 8-р сарын 31

Төлбөрийн нөхцөл - 60%
Ажлын даалгавар - Судалгааны ажлын тайлангийн эцсийн шатанд доорх зүйлс багтсан байна:

Төр-хувийн хэвшлийн түншлэлийн өнөөгийн байдал
Ерөнхий боловсролын сургуулиудын барилга байгууламжид бизнес болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах, үүнийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвараар, мөн хууль эрхзүйн хүрээнд хэрэгжүүлэх  боломж, туршилт хөтөлбөрт шаардлагатай багц зөвлөмжүүд
Ерөнхий боловсролын сургууль төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвараар үйл ажиллагаа явуулан олох орлого санхүүгийн зохицуулалт (төрийн сангийн зохицуулалт),
Төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвар, төрийн бус байгууллага, олон улсын хувийн компани болон боловсролын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих боломж
Дуусгах огноо 2018 оны 9-р сарын 14


Тавигдах шаардлага

Хүүхдийг Ивээх Сангийн хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд, хүүхдийн эрхтэй холбоотой бодлого дүрэм журмуудтай танилцан дагаж мөрдөх.  

Тайланд тавигдах шаардлага

Тайлан англи монгол хоёр хэл дээр байна, ингэхдээ:
-    Мэргэжлийн үг хэллэг болон бусад формат нэг жигд байх
-    Ном зүй буюу судалгаанд ашиглагдсан тайлан, ном, вебсайт зэргийг дурьдсан байх

Зөвлөх баг болон хувь хүнд тавигдах шаардлага

-    Эрхзүйч, бизнес санхүү зэрэг холбогдох мэргэжлийн дипломтой байх
-    Ижил төстэй судалгааны ажил гүйцэтгэж байсан, ажлын 10-с  доошгүй жилийн туршлагатай байх
-    Англи монгол хэлний бичгийн өндөр чадвартай байх


Сонирхсон хувь хүн албан байгууллагууд доорх материалыг 2018 оны 8-р сарын 3-ны 17.00 цагаас өмнө mongolia.secretary@savethechildren.org цахим хаягаар илгээнэ үү:

-    Өргөдөл буюу сонирхол илэрхийсэн захидал
-    CV болон дипломын хуулбар
-    Үнийн санал