ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНД ТАВТАЙ МОРИЛНО УУ?

Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон байгууллагуудын нэг ба хүүхдэд чиглэсэн дэлхийн нийтийн хандлагад шинэ дэвшил гаргаж, хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт гаргахын төлөө үйл ажиллагаа явуулдаг.

Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан 25 жилийн ололт амжилт, туршлага, хүүхдүүдийн сайн сайхны төлөө оруулсан хувь нэмрийг дүгнэж ном бүтээл гаргах хувь хүн эсвэл албан байгууллагыг сонгон шалгаруулж байна.

Гүйцэтгэх ажил: Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан 25 жилийн ололт амжилт, туршлага, хүүхдүүдийн сайн сайхны төлөө оруулсан хувь нэмрийг дүгнэж ном бүтээл гаргах: үүнд (1) 20 жилийн ойг тохиолдуулж бүтээсэн номын агуулгыг хялбаршуулж, дахин сайжруулах (2) сүүлийн 5 жил буюу 2014-2018 онд гаргасан ололт амжилтын агуулгыг боловсруулах   

Хугацаа:  2019 оны 3 -р сарын 1 - 2019 оны 6 -р сарын 14

Зорилго:  Хүүхдийг Ивээх Сан үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ой 2019 онд тохиож байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд (1994-2019) Хүүхдийг Ивээх Сангаас Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө хийсэн үйлс, хуримтлуулсан туршлага, ололт амжилт, оруулсан хувь нэмрийг эргэн дүгнэж, тоймлон тайлагнах зорилгоор энэхүү номыг бүтээх гэж байна. Ингэхдээ 2014 онд эрхлэн гаргасан 20 жилийн номын агуулга дээр тулгуурлах бөгөөд гагцхүү сүүлийн 5 жилийн  ололт амжилтын агуулгыг шинээр боловсруулах юм.

Зорилтот бүлэг: Хүүхдийн эрх, гэр бүлийн хөгжлийн асуудлаар ажилладаг бүх салбарынхан: эрүүл мэнд, боловсрол, хамгаалал, хэвлэл мэдээлэл болон бусад талууд

Хийгдэх үйл ажиллагаа:

  • 20 жилийн номын агуулгыг хялбаршуулан дахин сайжруулах, шаардлагатай тохиолдолд түүхэн цаг хугацаа болон баримтуудыг дахин нягтлах
  • Хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр гэх мэт хүүхдийн эрхийн бүх салбарт гарсан томоохон тайлан, судалгаа, ХИС-ын стратеги, бодлоготой танилцаж, ХИС-ын ажилтнууд болон салбарын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцан сүүлийн 5 жилийн ололт амжилтын агуулгыг боловсруулах
  • Номын агуулга Монгол хэл дээр эцэслэн гарсан үед Англи хэл рүү орчуулах бөгөөд ХИС-гийн холбогдох ажилтнуудаас санал шүүмж авсны дараа дахин засвар оруулан эцэслэх (орчуулгын ажлыг ХИС хариуцна)
  • Ном бүхэлдээ уншихад хялбар байх бөгөөд нуршсан хүүрнэх өгүүлбэрээс аль болох татгалзаж, хүснэгт, график зэргийг ашиглахаас гадна тодорхой жишээ, кейсүүд оруулж болно

Дээрх гүйцэтгэх ажилд тавигдах шаардлага
•    Хэрэв хувь хүн бол хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, нийгмийн ажлын чиглэлээр мэргэшсэн, эдгээр салбарт дор хаяж 5 жил ажилласан байх, хэрэв байгууллага бол багийн ахлагч нь эдгээр шаардлагыг хангасан байх
•    Ном бүтээл туурвисан туршлагатай байх
•    Англи хэлийг зохих түвшинд эзэмшсэн байх
•    Компьютер, интернет ашиглах бүрэн чадвартай
•    Дүн шинжилгээ хийх өндөр чадвартай
•    Харилцааны өндөр чадвартай
•    Бичиг, найруулгын өндөр чадвартай

Гүйцэтгэх ажлын ерөнхий төлөвлөгөө:
•    20 жилийн ном, холбогдох тайлан, судалгаа, ХИС-ын стратеги, бодлоготой танилцах – 2019.03.01- 03.07
•    ХИС-гийн ажилтнууд болон салбарын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцах - 2019.03.11 - 03.18
•    Номын ерөнхий агуулгыг ХИС-д танилцуулах, батлуулах - 2019.03.25
•    Эхний төслийг танилцуулах -   2019.04.25
•    Саналын дагуу засвар оруулж илгээх – 2019.05.13
•    Орчуулгын дараа болон эцсийн санал шүүмжийг хүлээх хугацаа – 2019.06.20
•    Саналын дагуу засвар оруулж хүлээлгэн өгөх – 2019.07.01

Саналыг 2019 оны 2 сарын 25-ны 12 цаг хүртэл Mongolia.secretary@savethechildren.org хаягаар авна.
Ажлын талаар лавлах утас 329365-13 М.Хулантай холбогдоно.

Бүрдүүлэх материал

•    Ажлыг хийж гүйцэтгэх сонирхлыг илэрхийлсэн захидал
•    Хувь хүн бол анкет, байгууллага бол багийн ахлагч болон энэхүү ажлыг хийж гүйцэтгэх гишүүдийн анкет, адил төстэй ажлын туршлагыг харуулсан мэдээллийг агуулна
•    Боловсруулж байсан ном бүтээлийн жагсаалт
•    Үнийн санал, төсвийн задаргаа